Гол контент руу очих
Quiz League

Хамтран ажиллагч байгууллагууд

  • Easy Meat — зураг 1
  • Easy Meat — зураг 2
  • Easy Meat — зураг 3
  • Easy Meat — зураг 4
  • Easy Meat — зураг 5

Easy Meat

easymeat.mn

Монголын мах боловсруулах салбарын тэргүүлэх технологийг нэвтрүүлэгч “Easy Meat” үйлдвэр. “Easy Meat” үйлдвэрийн төслийг Сүүб ХХК 2024 оноос эхлүүлж “Хүйтэн хэлхээний аргаар мах гэсгээх технологи”-ийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн.

"Easy Meat" үйлдвэр нь өдөрт 6 тонн махыг шулж, ангилан савлаж, нийт 18 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Бүх дамжлагад олон улсын эрүүл ахуй, стандарт ажиллагааны зохистой дадал, HACCP–ийн шаардлагыг бүрэн хангасан, аюулгүй байдлын нарийн хяналттын орчинг бүрдүүлсэнээрээ давуу талтай.

Энэхүү үйлдвэр нь түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүнээ итгэмжлэгдсэн лабораторид тогтмол шинжилгээнд хамруулж, хэрэглэгчдийн гар дээр баталгаатай, эрүүл, шинэ бүтээгдэхүүн хүргэхийг зорилго болгон ажиллаж байна.

“Хүйтэн хэлхээний аргаар мах гэсгээх технологи”-ийн онцлох тал нь бүтээгдэхүүний чийгшлийг алдагдуулахгүй, махны шинж чанарыг хэвээр хадгалж, бүтээмжийг гурван дахин нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Махны шинэлэг байдлыг зөөврийн pH/ORP төхөөрөмжөөр, гадаргуугийн ариун байдлыг LUMITESTER түргэвчилсэн тестээр тодорхойлон, металл илрүүлэгчээр гадны биет илрүүлэх хяналтын тогтолцоог бий болгох ба дотоод хянгалтын системээр бүрэн хангах боломжийг бүрдүүлдэг юм.

Монгол үржил шимт бэлчээрит өсгөсөн гарал үүсэл тодорхой махыг зориулалтын тээврийн хэрэгсэлээр зөөвөрлөн -18°C хэмтэй агуулахад хүлээн авч, ангилсан махыг -30°C хэмд гүн хөлдөөн савлаж, хүйтний гинжин хэлхээг тасралтгүй хангах байдлаар ажилладаг.

"Easy Meat" — Монгол хүмүүн таньд аюулгүй, баталгаатай, шинэхэн махыг тогтмол хүргэх зорилготой.

Орчин үеийн технологийг ашиглан хэрэглэгч танд Чанартай, шинэ, найдвартай бүтээгдэхүүнийг хүргэнэ.

Сонирхож байна уу? quizleaguemongolia@gmail.com хаягаар имэйл бичээрэй.