Гол контент руу очих
Quiz League
← Бүх тойм

2 өдрийн өмнө

QUIZ LEAGUE S01E02 — ШИРҮҮХЭН ӨРСӨЛДӨӨН, НЭМЭЛТ АСУУЛТААР ШИЙДЭГДСЭН ЯЛАЛТ

QUIZ LEAGUE S01E02 — ШИРҮҮХЭН ӨРСӨЛДӨӨН, НЭМЭЛТ АСУУЛТААР ШИЙДЭГДСЭН ЯЛАЛТ

Quiz League-ийн I улирлын хоёрдугаар дугаарт нийт 18 баг мэдлэг, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдлөө.

Эхний хагасын дараа Vertigo, Hi6, Mrs. Julia багууд тус бүр 15 оноотой тэргүүлж, ACA 14 оноо, L’Équipe 13 оноотой нэхэж байв. Тэмцээний удаах хагаст Vertigo, Hi6, L’Équipe багууд тус бүр 18 оноо авснаар тэргүүлэгчдийн өрсөлдөөн улам ширүүсэв.

Эцсийн дүнгээр:

Vertigo — 33 оноо

Hi6 — 33 оноо

Mrs. Julia — 31 оноо

L’Équipe — 31 оноо

Ийнхүү тэргүүн байр болон гутгаар байрыг тодруулахын тулд дөрвөн баг нэмэлт асуултад хариуллаа.

Нэмэлт асуулт:

“Леброн Жэймстэй хамт тоглож байсан хамгийн ахмад тоглогч хэдэн онд төрсөн бэ?”

Зөв хариулт:

Скотт Уильямс — 1968 он

Vertigo болон L’Équipe багууд 1968 он гэж яг зөв хариулсан бол Hi6 1967 он, Mrs. Julia 1969 он гэж хариуллаа.

Ингэснээр S01E02-ын албан ёсны дүн:

Тэргүүн байр — VERTIGO

Нийт: 33 оноо

Эхний хагас: 15 | Удаах хагас: 18

Шагнал: 969,000₮

Vertigo өмнөх дугаарт 22 оноо авч байсан бол энэ удаа оноогоо 11-ээр ахиулж, нэмэлт асуултад яг зөв хариулснаар оройн ялагчаар тодорлоо.

Дэд байр — HI6

Нийт: 33 оноо

Эхний хагас: 15 | Удаах хагас: 18

Шагнал: 581,400₮

Эхний дугаарын ялагч Hi6 дахин тогтвортой амжилт үзүүлж, зургаадугаар үед 8 оноо аван тэргүүлэгчдийн эгнээнд үлдлээ.

Гутгаар байр — L’ÉQUIPE

Нийт: 31 оноо

Эхний хагас: 13 | Удаах хагас: 18

Шагнал: 387,600₮

L’Équipe хоёр дугаар хагаст хүчтэй эргэн ирэлт хийж, зургаадугаар үед 8 оноо авсан бөгөөд нэмэлт асуултад яг зөв хариулж гуравдугаар байрыг эзэллээ.

4-р байр — MRS. JULIA

Нийт: 31 оноо

Эхний хагас: 15 | Удаах хагас: 16

Mrs. Julia өмнөх дугаарын 21 оноогоо 10-аар ахиулж, энэ удаагийн хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг байлаа.

Мөн ACA болон Таван Цул багууд тус бүр 29 оноо, Wikidebia 27 оноогоор удааллаа.

Оролцсон нийт 18 багтаа баярлалаа. Оноо бүр үнэ цэнтэй, хариулт бүр шийдвэрлэх нөлөөтэй гайхалтай үдэш байлаа.

Зургууд