Гол контент руу очих
Quiz League
← Бүх тойм

4 долоо хоногийн өмнө

Quiz League-ийн Медиа үеийг Mbook, Mmusic платформууд ивээн тэтгэхээр боллоо

Quiz League-ийн Медиа үеийг Mbook, Mmusic платформууд ивээн тэтгэхээр боллоо

Улаанбаатар хотын асуулт хариултын хамгийн залуу тэмцээн болох Quiz League-ийн анхны улирал үргэлжилж байна. Долоо хоног бүрийн лхагва гарагт Баянгол рестораны зааланд зохион байгуулагддаг тус тэмцээний дөрөвдүгээр үе буюу Медиа үеийг Mbook болон Mmusic платформууд ивээн тэтгэхээр боллоо.

Зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй аудио ном, дуу хөгжмийг Монголын уншигч, сонсогчдод хүргэдэг эдгээр платформын дэмжлэгтэйгээр бид асуултынхаа чанарыг сайжруулахын зэрэгцээ оролцогчдодоо эрхийн зөвшөөрөлтэй бүтээлүүдийг хүргэх боломжтой болж байна.

Mmusic — Монгол хөгжмөө нэг дороос

“Mmusic for Mongolian soul” уриатай Mmusic нь Монголын анхны хөгжмийн стрийминг апп бөгөөд Монголын дуу хөгжмийн экосистемийг бүрдүүлэхээр ажиллаж буй платформ юм.

П. Адарсүрэн, З. Түмэндэмбэрэл зэрэг алтан үеийн уран бүтээлчдээс эхлээд mxrningstar, Mo’G, Марчаахай хүртэл үе үеийн сонсогчдод зориулсан Монгол уран бүтээлийг эндээс сонсох боломжтой. Хуучны дуугаар дурсамжаа сэргээх, шинэ уран бүтээлчийг нээх, хүүхдүүдтэйгээ дуртай дууг нь сонсох гээд хүн бүр өөрийн сонголтоо хийх боломжтой.

Mbook — Хүссэн үедээ уншиж, сонсоорой

Ажилдаа явах замдаа, алхахдаа эсвэл өдрийн завсарлагаар аудио ном сонсох нь олон хүний өдөр тутмын дадал болжээ. Mbook Subscription үйлчилгээ дэлхийн болон Монголын бестселлер бүтээлүүдийг нэг дороос уншиж, сонсох боломжийг бүрдүүлдэг.

Үйлчилгээгээ идэвхжүүлснээр 800 гаруй аудио ном, цахим аудио ном, товч аудио ном, мөн гадаад хэл дээрх бүтээлүүдээс сонгох боломжтой. Дуртай аудио номоо татаж аваад хаанаас ч, хүссэн үедээ уншиж, сонсоорой. Quiz League-ийн дараагийн асуултад хэрэг болох сонирхолтой баримт ч аудио номын хуудас, өгүүлэмж дундаас олдож мэднэ.

Quiz League-ийн Медиа үеийг дэмжиж буй Mbook, Mmusic платформууддаа баярлалаа.

Зургууд