Гол контент руу очих
Quiz League
← Бүх тойм

2 өдрийн өмнө

Quiz League-ийн I улирлын анхны дугаар

Quiz League-ийн I улирлын анхны дугаар амжилттай зохион байгуулагдлаа!

Энэ удаагийн тэмцээнд нийт 21 баг өрсөлдсөнөөс эхний гурван байр шийдвэрлэх нэмэлт асуултаар тодорсон тун ширүүн үдэш байлаа.

Эцсийн дүн:

Hi6 — 26 оноо

ASA — 26 оноо

L’Équipe — 25 оноо

Hi6 болон ASA багууд 26 оноогоор тэнцэж, 1-р байрны төлөө нэмэлт асуултаар өрсөлдлөө. Зөв хариултад хамгийн ойр таамгийг Hi6 баг өгснөөр энэ үдшийн ялагчаар тодорлоо.

Эхний хагаст Graviton баг тэргүүлж явсан ч сүүлийн үед гаргасан алдаанаас шалтгаалан 24 оноотой болж, шагналт байрнаас мултарлаа.

Нийт 2,400,000₮-ийн шагналын санг 100% багуудад олголоо.

Hi6 — 1,140,000₮

ASA — 684,000₮

L’Équipe — 448,000₮

Идэвхийн тусгай шагналыг Jackpot 777 баг хүртэж, дараагийн дугаарын тэмцээнд оролцох ширээний эрхээр шагнууллаа.

Зургууд