4 долоо хоногийн өмнө
L’ÉQUIPE ГУРАВ ДАХЬ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЭЖ, УЛИРЛЫН ХҮСНЭГТИЙГ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
L’ÉQUIPE ГУРАВ ДАХЬ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЭЖ, УЛИРЛЫН ХҮСНЭГТИЙГ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Quiz League-ийн I улирлын VII дугаар аравдугаар сарын 21-нд Баянгол ресторанд болж, 36 баг өрсөлдсөнөөс L’Équipe 33 оноогоор түрүүллээ. Өнгөрсөн дугаарын аваргууд ийнхүү дараалан хоёр, улиралд нийт гурван түрүү хүртэж, нийлбэр дүнгээр Vertigo-г гүйцэн хүснэгтийг тэргүүлж эхэллээ.
ЯЛАЛТЫГ ШИЙДСЭН 10 ОНОО
Таван үеийн дараа L’Équipe болон Graviton тус бүр 23 оноотой тэргүүлж, Hi6 21 оноотой араас нь нэхэж байв. Шийдвэрлэх зургаадугаар үед L’Équipe 10 оноо нэмж, хамгийн ойрын өрсөлдөгчдөөсөө дөрвөн онооны зөрүүтэй ялалт байгууллаа. Өмнөх дугаарт сүүлийн үеэс найман оноо авч түрүүлсэн тэд энэ удаа төгсгөлөө бүр ч хүчтэй хийв.
Харин Hi6 сүүлийн үед найман оноо нэмж, Graviton-той 29 оноогоор тэнцсэнээр дэд байрыг нэмэлт асуултаар шийдэх болов.
ДЭД БАЙРЫГ ШИЙДСЭН ТҮҮХИЙН АСУУЛТ
“1945 онд Монголын тусгаар тогтнолын тухай бүх нийтийн санал асуулгад хэдэн хүн оролцсон бэ?” гэсэн асуултад Graviton 847,000 харин Hi6 405,000 гэж хариулжээ. Зөв хариулт болох 487,409-д илүү ойртсон Hi6 дэд байрт орж, Graviton гутгаар байр эзэллээ.
Graviton нэмэлт асуултад ялагдсан ч сүүлийн дугааруудад гаргаж буй ахицаа дахин үзүүлж байр ахиулан баталгаажуулав. Таван үеийн турш аваргуудтай эн тэнцүү өрсөлдсөн тэд долоо хоногийн дүнгээр байр ахисаар, энэ удаа эхний гуравт шалгарлаа.
VERTIGO ДУНДЖААСАА 3.5 ОНОО ДУТУУ ТОГЛОВ
Улирлыг тэргүүлж ирсэн Vertigo-ийн хувьд VII дугаар амаргүй өнгөрлөө. Өмнөх зургаан тоглолтод нийт 165 буюу дунджаар 27.5 оноо авч байсан тэд энэ удаа 24 оноотой өндөрлүүлэв. Энэ нь өөрсдийн дунджаас 3.5 оноогоор бага үзүүлэлт байлаа.
Vertigo наймдугаар байрыг хуваалцаж, Contenders-ийн шагналд багтсан ч улирлын тэргүүн байраа алдлаа. Өмнөх долоо хоногт L’Équipe-ээс гурван онооны давуу байсан бол одоо зургаан оноогоор хоцорч байна.
АЗТАНААС CONTENDER, АНХНЫ ТОГЛОЛТООС ШАГНАЛ
Moneyball энэ улиралд тав дахь удаагаа оролцож, 28 оноогоор дөрөвдүгээр байрт шалгарлаа. Сүүлийн үед найман оноо нэмсэн тэд Дэд болон гутгаар байрнаасердөө нэг оноогоор хоцров. Bomboclat 27 оноогоор тавдугаар байрт шалгарлаа. Өнгөрсөн долоо хоногийн Lucky Number 9-ийн эзэн Bomboclat энэ удаа Contenders-ийн эгнээнд багтаж, амжилтаа ахиулав.
Харин Quiz League-д анх удаа оролцсон Нууц Товчоо 24 оноо авч, Lacoste болон Vertigo-той наймдугаар байрыг хуваалцлаа. Шинэ баг эхний тоглолтоосоо Contenders-ийн шагнал хүртсэн нь энэ дугаарын онцлох үр дүнгийн нэг байв.
MFCC-DSU тавдугаар үед зургаан оноог бүтэн авч, тэргүүлэгчидтэй зэрэгцсэн ч сүүлийн үед хоёр оноо нэмснээр АСА-тай 25 оноогоор зургаадугаар байрыг хуваалцлаа.
НИЙТ ШАГНАЛЫН САН — 3,780,000₮
Тэргүүн байр: L’Équipe — 33 оноо · 1,190,000₮
Дэд байр: Hi6 — 29 оноо · 714,000₮
Гутгаар байр: Graviton — 29 оноо · 476,000₮
Contenders-ийн долоон баг тус бүр 200,000₮ хүртлээ:
• Moneyball — 28 оноо
• Bomboclat — 27 оноо
• MFCC-DSU — 25 оноо
• АСА — 25 оноо
• Lacoste — 24 оноо
• Нууц Товчоо — 24 оноо
• Vertigo — 24 оноо
Lucky Number 11-ийн эзнээр Царцаа Намжил тодорч, дараагийн тэмцээнд оролцох ширээний эрх авлаа!
УЛИРЛЫН ЭХНИЙ ГУРВАН БАГИЙГ НАЙМАН ОНОО ТУСГААРЛАЖ БАЙНА
L’Équipe — 195 оноо
Vertigo — 189 оноо
Hi6 — 187 оноо
MFCC-DSU — 171 оноо
Mrs Julia — 169 оноо
Улирал дуусахад таван дугаар үлдлээ. L’Équipe дараалсан ялалтаар тэргүүнд гарсан ч Vertigo зургаа, Hi6 найман онооны зайд байна. VII дугаар нэг оройн үр дүн улирлын өрсөлдөөнийг хэрхэн өөрчилж болохыг харууллаа.